Нүүр хуудасМэдээЭТТ: Өнөөдөр 27 багц буюу 172.8 мянган тонн нүүрс арилжлаа

ЭТТ: Өнөөдөр 27 багц буюу 172.8 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:

1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,
2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,
3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,
4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард 15 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 53,4 сая ам.долларын үнэлгээтэй 896 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН