Нүүр хуудасМэдээЭТТ: 2024 онд 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулав

ЭТТ: 2024 онд 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байна. Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН