Нүүр хуудасМэдээЭТТ: 2025 оны нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

ЭТТ: 2025 оны нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,267 рейсээр 170,954.82 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 5,118 тонноор нэмэгдүүлж 2025 оны экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 1,073 рейсээр 145,570.15 тонн, Ханги боомтоор 194 рейсээр 25,384.67 тонн нүүрсийг тус тус экспортолжээ.

Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын эхний 10 өдрийн  байдлаар Гашуунсухайт, Ханги боомтоор нийт 1.378,539.45 тонн нүүрс экспортлоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН