Нүүр хуудасМэдээЭТТ: 32 мянган тонн нүүрс арилжлаа

ЭТТ: 32 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 32.0 мянган тонн нүүрсийг нийт 3.57 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 3.57 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 14.3% өслөө.

2026 онд 75 удаагийн арилжаагаар 335.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.15 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН