Нүүр хуудасМэдээЭТТ: 320 мянган тонн нүүрс арилжлаа

ЭТТ: 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 удаагийн арилжаагаар 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

2025.11.05 -ны өдөр

1/3 коксжих нүүрс – Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 71.50 ам.доллароос үнэ дуудаж 86.59 ам.доллароор арилжаалж 11.07 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдэв

2025.11.06-ны өдөр

Эрчим хүчний нүүрс – Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 40.30 ам.доллароос үнэ дуудаж, 40.30 ам.доллароор арилжаалж 2.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдэв.

1/3 коксжих нүүрс – Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 71.50 ам.доллароос үнэ дуудаж 87.0 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН