“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Үүнд:
Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
Баяжуулсан эрчим хүчний нүүрс – Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
Эрчим хүчний нүүрс – Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
 
                                    