Нүүр хуудасМэдээЭТТ: 96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжлаа

ЭТТ: 96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 96.4 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллароор буюу 20.7% өслөө.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 68.1 ам.доллароор арилжаалж нийт 4.36 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 1.5 ам.доллароор буюу 2.3% өслөө.

2026 онд 81 удаагийн арилжаагаар 355.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.4 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН