“MiningWeek&MinePro-2025” арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК – ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БНХАУ-ын Фэнвэй дижитал мэдээлэл технологийн компанийн дэд захирал Фен Дун Бин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын нүүрс, тээвэр, борлуулалтын хамгийн том нэгдсэн мэдээллийн сан бүхий Sxcoal.com цахим платформд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүсний борлуулалт, хүргэж өгөх хугацаа, биржийн арилжааны хуваарь зэрэг мэдээллийг тогтмол, шуурхай мэдээлж, худалдан авагчид цаг алдалгүй мэдээлэл авах, борлуулалт нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм
