Нүүр хуудасМэдээЭхний сард авсан, Хувь хүний орлогын албан татварыг энэ сард төлөх татвараас...

Эхний сард авсан, Хувь хүний орлогын албан татварыг энэ сард төлөх татвараас суутгана

ХХОАТ-ын тухай хуульд оруулсан цалингийн шатлал бүхий өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цуцалсан.

Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний дараах цалин нь 2 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй иргэд шаталсан татвар төлөхөөргүй болов. Өөрөөр хэлбэл цалингийн хэмжээнээс үл  хамааран бүгд 10 хувийн хувь хүний орлогын албан татвараа ирэх сараас эхлэн төлнө.

Гэвч зарим иргэн шинэ хуулийн дагуу нэгдүгээр сард 15 болон түүнээс дээш хувийн татвар хэдийнэ төлчихсөн. Тэдгээр иргэдийн цалин, урамшууллаас суутгасан татварыг хэзээ, хэрхэн эргүүлэн олгох талаар Сангийн яамнаас тодруулахад, “Нэгдүгээр сард цалингаасаа хамааран 15-25 хувийн ХХОАТ суутгуулсан иргэдийн татварыг эргүүлэн олгохгүй. Харин энэ сард төлөх ёстой ХХОАТ-аас нь өмнөх сарын илүү суутгалыг хасах замаар зохицуулна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН