НӨАТ-ын буцаан олголтыг энэ онд улирал бүр олгоно гэдгийг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 дүгээр улирлын буцаан олголтыг 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон байна.
Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.