Хүннү мото клубийн гишүүн өөрийн мотоциклоо хандивлаж хоёр хоногийн хугацаатай сугалаа явуулж 17 сая гаруй төгрөг цуглуулжээ. Ингээд хандиваар цугласан 20 сая төгрөгөө Э.Ананд хүүгийн эмээд дансаар шилжүүлсэн байна.
Түүний эмчилгээнд 380 орчим сая төгрөг шаардагдаж байгаа. Одоогоор 200 гаруй сая төгрөг нь цуглаад байгаа аж.
