ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Вакцины эхний тун хийлгэсэн нь дархлаа тогтсон гэсэн үг огтхон ч биш. Халдвар авах эрсдэл хэвээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг хийснээс 14 хоногийн дараа тухайн вакцины үр дүнгээр тогтож болох дархлаа тогтоно гэж үзэж буй.
Вакцины бүрэн тунг авсны дараа ч халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Гэхдээ бүх вакцин нас баралт, хүндрэлээс бүрэн хамгаалж чадна. Тиймээс вакцины бүрэн тунг заавал авах нь чухал.
Вакцины эхний тунг хийлгэчихээд дараа нь халдвар авсан тохиолдол нь вакцин хийлгээгүй байхдаа халдвар авсантай ижил. Тиймээс тун хоорондын зайд халдварын эрсдэлээс маш сайн сэргийлэх нь чухал” гэдэг мэдээллийг өглөө.