10 сарын 5 болон 6-ны өдрүүдэд 11:00-17:00 цагт Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд ”Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024” зохион байгуулагдана. Уг арга хэмжээнд Японы ЭСЯ, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монголын япон хэлний багш нарын холбоо болон Японы 10 их, дээд сургуулиуд оролцоно. Японы ЭСЯ уг арга хэмжээний дэмжигч байгууллагаар оролцож байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхийн хамт Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, зөвлөгөө өгөх болно.
ЯПОНЫ ЭСЯ