Нүүр хуудасМэдээЯпон улсаас Монгол Улсад 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон улсаас Монгол Улсад 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Япон улс манайд 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болж байна.  Өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.

Япон Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2.35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож, 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна.


Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж Сангийн яамнаас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН