Нүүр хуудасНийгэмЯ.Батсуурь: Хятадын хэдэн компани л ашиг хийдэг байсан

Я.Батсуурь: Хятадын хэдэн компани л ашиг хийдэг байсан

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний хэргийн нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцэх бөгөөд 51 гэрчийг дуудан, оролцуулж байна.

Шинжээч:-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011-2023 он хүртэлх хугацаанд нийтдээ 113.1 сая тонн нүүрсийг борлуулсан. Үүнээс 7.5 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн түүхий ханшаар үржүүлэхэд 20.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Гэрээний үнэ тогтоохдоо таван удаагийн аргачлалаар тогтоож байсан байна. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт хариуцсан газраас эдгээр мэдээллийг өгсөн.

2011-2015 оны хооронд Чалко Трейдинг Хонконг ХХК-ийн гэрээний үнэ тогтоох аргачлал

2015-2017 онд ТУЗ-аас батласан үнэ тогтоох аргачлал

2017-2020 онд нээлттэй сонгон шалгаруулалт

2020-2022 онд олон улсын таван индекс үзүүлэлтийн  аргачлал

2022 оноос хойш биржээр үнийг тогтоож байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

2011-2015 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах үнэ хэрхэн тогтож байсан бэ гэвэл

2011 онд Чалко Трейдинг Хонгконг ХХК-тай гэрээ байгуулж, индекс тооцох аргачлалыг гэрээлсэн.

Гэрээнд CR China Coking Coal price index /60хувь/

CR China Jing Tang Coking Coal Price index

Shanxi Liu Lin seam 4 Coking Coal Price

HIS McCloskey China Domestic Coking Coal FOR Gujiao

Гэрээний үнийг тогтоож байсан байна.

2015-2016 оны хооронд суурь үнийг 32.6 ам.доллароор тогтоож, улирал тутам индексийн дагуу суурь үнийг шинэчлэн тогтоож байсан. Ингэхдээ өмнө дурдсан индексүүдэд хоёр индексийг нэмсэн. Тухайн индексүүдийг жинлэх байдлаар дараах хувийг тооцож байсан байна. 2017-2020 оны хооронд нүүрс худалдах худалдан авах гэрээнд сонгон шалгаруулалт зарлаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК доод үнийг зарлаж байсан. Тухайн үед доод үнийг Ганц мод дахь коксжих нүүрсний үнээс татвар тээвэр бусад зардлыг хасаж, уурхайн амны үнийг тооцож байсан байна. 2020-2022 онд сонгон шалгаруулалтаар нүүрсний үнийг тогтоож байсан. Сонгон шалгаруулалтын доод үнийн индекс ашиглан тогтоож байсан бөгөөд 2020 онд ТУЗ-ын тогтоолоор суурь үнэ 63.4 ам.доллар, 2021 оны ТУЗ-ын тогтоолоор суурь үнэ 74.65 ам.доллар. Улирал бүр индексийн дагуу үнийг шинэчлэн тогтоож байсан. 2023 оноос хойш биржийн арилжаагаар үнэ тогтож байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн арилжааны дуудах доод үнийг тогтоож байсан.

Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход 2011 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл нийт гэрээнээс 826.4 сая ам.долларын үнийн зөрүү гарахаар байна. Монгол Улсын нийт нүүрсний экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэлж байгаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэг: 2013 оны наймдугаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Тухайн үед уурхайн ажил маш хүнд явсан. Хилээр ганц нэг нүүрс гарна. Гарсан нь Чалькогийн өрөнд явдаг байлаа.  “Эрдэнэс Тавантолгой” ХК, эрдэс монгол компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхад Чалькогийн өр дарамт болдог байсан. 2013 оноос гадны компани оруул гээд дөрвөн компани оруулж ирсэн. ОХУ-аас хүртэл компани оруулж ирээд уурлуулаад гаргаж байсан.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:- 2012 онд миний бие томилогдсон. Зүүн цанхийн уурхай л ажилладаг байлаа. Олсон мөнгө Чалькогийн өрөнд явдаг байлаа. Чалько компани сар бүр нүүрсний үнийг тогтоодог байсан. Тухайн оны 70 ам.доллар байсан бол жилийн дараа 20 ам.доллар болтлоо буурч байлаа. Бидний зүгээс хятадын талын үнийг бууруул гэдэг шаардлага тавиад, Цагаанхадны боомтыг хаалгаж байсан. Тэгсэн ч тодорхой хэмжээнд ашигтай ажилладаг байв. Цагаанхаданд маш их алдагдал хүлээдэг, хог тоос ихтэй. Ер нь хятадын хэдэн компани л ашиг хийдэг байв.

Борлуулалт, марктенг ложистикийн захирал Б.Батбилэг: 2012 онд 350 сая ам.долларын өрний үед борлуулалтын үнэ тогтсон байсан. Энэ нь гэрээгээр зохицуулагдаад явж байсан. Манайхаас тогтоогоод байх юм байхгүй.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн марктенг борлуулалтын албаны захирал Б.Серекжан:-2011 онд ажилд орсон. Борлуулалтын албанд 2023 оноос ажиллаж байна. Марктенгийн албанд зах зээлийн асуудал хариуцан ажиллаж байсан. Би үнэ тогтоодоггүй. Зөвхөн үнийн тооцоолол хийдэг. 2021 оны зургадугаар сард нүүрсний үнэ Ганцмод боомт дээр 439 ам.доллар хүрч байсан. Тухайн үед 2021 оны долдугаар сард ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал гэж, тогтоосон байдаг. Тэр аргачлалын хүрээнд нүүрсний үнэ улирал тутамд өөрчлөгдөөд явдаг байсан болно. Манай хамгийн өндөр үнийн дүн 150.70 ам.доллар хүрсэн байдаг. Тухайн үед богинын тээврийн зардал өндөр болсон байсан. Ганцмод боомтын хилийн нэвтрэлт муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин хилээр гардаг байсан бол 50-60 болтлоо буурсан. Үүнээс шалтгаалж, үнэ буурч байсан. Хамгийн өндөр нь 350 ам.доллар хүрч байлаа. Энэ бодит мэдээлэл.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН