Казахстан улсын Нур-Султан хотод Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монголын шигшээ багын 17 тамирчин оролцохоор явсан.Харин өнөөдөр хөнгөн жингийн барилдаан барилдаанууд болоод байна.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү Японы Риома Танакаг ялж алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү анх удаа Азийн аварга болж байна.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг Хятадын Гуо Жон Инийг торгуулиар ялж хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Солонгосын Жун Еринийг торгуулиар ялж хүрэл медаль тус тус хүртлээ.
Эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэй -57 кг жинд М.Ичинхорлоо нар тав, Л.Энхрийлэн долоодугаар байр эзлэв.