УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан, АНУ-д Монгол Улсыг төлөөлөн элчин сайдаар ажилласан Ё.Отгонбаяр “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилогджээ.
Тус компанийн 34 хувийг Засгийн газрын төлөөлөн “Мон-Атом” компани эзэмшдэг учир дэд захирлаа томилох үүрэгтэй.
Тус компани Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.
“Бадрах Энержи” ХХК Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байнагаа. Компани нийт 86 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь Монгол ажилчид юм.
“Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилогдсон Ё.Отгонбаярын намтар:
1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.
Эрхэлж байсан ажил, албан тушаал
1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга
1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ий ерөнхий менежер, гүйцэтгэх захирал
2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга
2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,
2012-2016 онд УИХ-ын гишүүн,
2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд
2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
2022 оноос “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-гийн тэргүүн
Бүтээлүүд:
Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Талд ассан түймэр /1900-1915/. 2014 он
Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Ээдрээт цагийн бичээс /1915-1924/. 2015 он
Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Дэлхийн их хувьсгалын сүүдэрт /1924-1933/. 2015 он
Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Тусгаар тогтнолын үнэ цэнэ /1934-1946/. 2016 он
Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Чин ван Ханддорж. 2016 он
Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Дашийн Дамба 2017 он
Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Жалханз хутагт Дамдинбазар 2019 он
Түүхэн эрхэмүүдийн цадиг цуврал: Агданбуугийн Амар 2021 он
Монголын гээгдсэн түүх 2022 он