Нүүр хуудасМэдээҮер буусан орчныг ариутган халдваргүйжүүлж байна

Үер буусан орчныг ариутган халдваргүйжүүлж байна

Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан.

Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН