Хоёр хоног үргэлжлэн орсон борооны улмаас Туул гол болон бусад голын усны түвшин нэмэгдсэн. Туул гол олон жилийн дундаж түвшнээс 15-45 см даван үерлэж байна. Наймдугаар сарын 23-нд Туул гол, Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усны дэргэд бүү үлдээгээрэй





