Нүүр хуудасНийтлэлҮзэл бодол: Зовлонгоор зоологсод *ЦАДДАГ* цаг ирж...

Үзэл бодол: Зовлонгоор зоологсод *ЦАДДАГ* цаг ирж…

Монголчуудад нэг муухай зан байна. Хэцүү цагийг хамтдаа хохирол багатай даван туулъя гэж биш зөвхөн өөрийн хар амиа хоохойлж боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан ашиг хонжоо хайсан “өлөн” зан.

Энэ нь Ковид-19 цар тахлын үед улам бүр тодров.

Бүр хаанаасаа хаалгач гэгчээр төр засгаасаа эхлээд таксины жолооч хүртлээ нэгнийгээ шулах гэсэн хөөрхий сэтгэлгээтэй.

ЗАСАГ НЬ БАС “ЗАВШИВ

Коронавирусын халдвар анхлан бүртгэгдэж эхэлсэн цагаас нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаагаа ЭМЯ болон Засгийн газар мэдэгдэж  өглөө бүр 11 цагт түүнийгээ тоть мэт давтсаар ард түмэнд итгүүлсэн. Үнэхээр тийм байх гэж олон хүн итгэсэн. Хүнд хэцүү өвчинтэй тэмцэж байгаа энэ үед хэн ч төр засаг нь түмнээ хуураад мөнгө цохиж сууна гэж санах билээ. Харин ч бүр тэтгэвэрийн хэдээсээ илүүчлээд өгөх юмсан гэсэн олон байсан.

Харамсалтай нь одоо 8 саяын эмчилгээ нь 160 мянга болж буураад иргэдийн гар дээр бүр 30-60 мянган төгрөгт багтахаар эмчилгээний багц болоод очиж байна.

"эргоферон мизон Arbi ICEEET" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

“АМНЫ ХААЛТААР АШИГ ХИЙХ ГЭЖ ҮЗЭВ”

Коронавирусын халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга нь амны хаалт. Амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас тогтмол сануулж эхэлмэгц маск буюу амны хаалтны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Гэтэл гэнэтийн эрэлт нэмэгдэж маск ховордож эхэлмэгц 150-200 төгрөгөөр борлуулагдаж байсан нэг удаагийн амны хаалт 500-1000 төгрөг болж N95 амны хаалт 2000 төгрөгөөс 7000 болтолоо өсөв.  Өвчин далимдуулж дуртай үнээ хэлсэн аж ахуйн нэгжүүдийг төр хянаж чадаагүй. Харин Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байж намжсан.

Гэсэн хэдий ч одоо зарим алслагдсан сумдад нэг удаагийн амны хаалт ширхэг нь 1000 төгрөгөөр зарагдсан хэвээр байна. Энэ бол хэцүү цагт өчүүхэн ашиг хонжоо хайгчдын хүн чанарын асуудал.

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ-“ШАГЧДЫН ШУНАЛ

Коронавирусын халдвар гарсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд иргэд хүнд цаг үе олон сорилтуудтай нүүр тулж буй. Ихэнх аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж иргэдийн эдийн засаг санхүүгийн байдал дордсон.

Дээрээс нь төр засгийн бодлого байгаа оноогүй буруу шийдвэрүүд олон сараар иргэдийг туйлдуулж орхисон.

Амьтай голтой байгаа аж ахуйн нэгжүүд ард иргэдийн үзэх зовлон үүгээр дууссангүй.

Монгол улс гэнэт шатахууны хомсдол орж шатахуун түгээх станцууд хаалгаа барих дээрээ тулав.

Энэ үеийг өнөөх өлөн нүдтэнгүүд бас зүгээр өнгөрүүлсэнгүй. Шагчид хаанаас ч юм шаагилдаж гарч ирээд шатахуун зарна гэж цахим орчинд зар түгээсэн шигээ түрийвчээ түнтийлгэв.

Эргэлт.мн сайтын зурагнаас ашиглав

Тэр ч бүү хэл 2050 төгрөгөөр зарагдаж байсан АИ-92 шатaxyyн 5000 төгрөг хүрсэн сурагтай.

Хэдхэн хоногийн хомсдолд үүссэн нөхцөл байдлыг ашиглаж чоно борооноор гэгчээр цар тахалд туйлдаж байгаа Монгол хүнээ Монгол хүн нь шулаад амжлаа.

Таксичид хэзээ ч боломжийг алддаггүй…

Шатахууны хомсдолтой зэрэгцээд даам гарсан бас нэг бүлэг нь “таксичид”

Тэд шатахуун байхгүй, машин байхгүй иргэд суухаас хаа холдохов гэж хясаж байгаад 2000 төгрөгөөр хүрэх газарт 5000 төгрөг нэхэж “томров”.

Ингэж л бид эргэж харах төдийд бие биенээ шулж, өчүүхэн ашиг хонжооны төлөө хүн чанараа гээж сурсан байна.

Зовлонгоор зоологсод цаддаг цаг үе үүгээр дуусах болтугай…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН