Нүүр хуудасМэдээҮСХ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 32 хувиар нэмэгдэв

ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 32 хувиар нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) энэ оны 11 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 176.8 боллоо.

Үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 32, өмнөх сарынхаас 3.4 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 39.4 хувиар (нүүрс олборлолтынх 69.1, газрын тос, олборлолтынх 59.3, металлын хүдэр олборлолтынх 29.2, бусад ашигт малтмал олборлолтынх 13 хувь) нэмэгдсэнээс шалтгаалжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 3.4 хувиар нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4.6 хувиар (нүүрс олборлолтынх 29.1, металлын хүдэр олборлолтынх 10.6 хувь) нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 31.2, боловсруулах үйлдвэрийн салбарынх 0.9, усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент, цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 0.1 нэгж хувиар нөлөөллөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН