Нүүр хуудасМэдээҮСХ: Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларсан

ҮСХ: Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларсан

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН