Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.5%-аар, өмнөх оны мөн үеэр 5.6%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ийнхүү өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.4%
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2%
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.2%
- Орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 6.3%
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 4.3%-аар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард 5.6% болж өмнөх оны мөн үеэс 0.9 функтээр нэмэгдсэн аж.
5.6% гарсны 3.4 нэгж буюу 60.7% нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэдгийг Эдийн засгын статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.