Манай улсын экспорт өмнөх сараас 138.1 (18.7%) сая ам.доллароор, импорт 5.7 (0.9%) сая ам.доллароор тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тодруулбал, Энэ оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар, үүнээс
- экспорт 2.8 тэрбум америк доллар,
- импорт 2.3 тэрбум америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 (15.5%) сая америк доллароор, экспорт 302.7 (12.1%) сая америк доллароор, импорт 388.1 (19.8%) сая америк доллароор тус тус өсжээ.