Мал, тэжээвэр амьтдын тооллогын сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2022 онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдож, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлж байна гэж ҮСХ-ны мэдээлэлд дурьджээ.
