Нүүр хуудасБусадЗурхайҮС ЗАСУУЛБАЛ ЗҮС САЙЖИРЧ ТАМИР ТЭНХЭЭ НЭМЭГДЭНЭ

ҮС ЗАСУУЛБАЛ ЗҮС САЙЖИРЧ ТАМИР ТЭНХЭЭ НЭМЭГДЭНЭ

Аргын тооллын: 2025-05-01, ПҮРЭВ гараг

Билгийн тооллын 4, БАРХАСВАД гараг. Хаврын адаг өлзийт цагаан луу сарын, нэг цагаан мэнгэтэй, цагаан МОРЬ өдөр

Наран ургах шингэх: 05:34-20:04

Сарны харагдалт: 18%

Үс засуулбал: БИЕ ЭРХТНИЙ ХҮЧ САЙЖИРНА

Барилдлага: ХОТОЛ ЧУУЛГАН

Шүтэн барилдлага: СЭРЭХҮЙ

Суудал: МОД

Дүвзий од: 4 0

Жэдзий од: 4

Малын үс ноос хяргах: ЗҮС САЙЖИРЧ ТАМИР ТЭНХЭЭ НЭМЭГДЭНЭ

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа цаг

Хол газар яваар одогсод ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Угаал үйлдэх, бурханд залбирах, лус савдаг тахих, санасан хэрэг бүтэх, хэл амыг намжаах, арга эвийг олох, худалдаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй, хэрүүл тэмцлийг тэвч, гал голомт үүсгэх, бэр авах, барилга, шинэ гэр барих, суварга, шүтээн барих, нүүдэл суудал хийх, ном уншуулах, хариулга гүрэм хийлгэх, суваг, шуудуу малтах, үр тариа, ногоо тарих, хүн малын хануур, төөнүүр хийх, эм найруулах, эм залах, эсгий хийх, дээвэр оёх, хувцас эсгэх, хувцас шинээр өмсөх, гоёл чимэг зүүх, үс угаах, угаал үйлдэх, хумс засах, гоо сайхны засал, чимэг нэр зүүх, мод хатгах, байшингийн суурь тавих, янаг амрагтайгаа учирлахуй хийгээд, авшиг авахуй, ус гатлахуйд САЙН

Мод таслах, тангараг тавих, нялхсыг хөлд оруулахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН