Нүүр хуудасМэдээҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛ АРВИЖНА

ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛ АРВИЖНА

Аргын тооллын: 2024-02-11, МЯГМАР гараг

Билгийн тооллын 14, АНГАРАГ гараг. Өвлийн адаг улаагчин илүү үхэр сарын найман цагаан, цагаагчин ГАХАЙ өдөр

Наран ургах шингэх: 08:05-18:08

Саран ургах шингэх: 16:28-07:50

Үс засуулбал: ЭД МАЛ АРВИЖНА

Барилдлага: АРВИДАХ барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: ТИЙН МЭДЭХҮЙ

Суудал: ХИЙ

Жэдзий од: 7

Өдрийн сайн цаг нь луу, морь, хонь, нохой, гахай, үхэр цаг

Хол газар яваар одогсод ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ХУЛГАНА, ТУУЛАЙ, ГАХАЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН, харин БИЧ, ТАХИА жилтнээ аливаа үйлийг хийхэд СӨРӨГ МУУ.

Идээ, хувцас олох, худалдаа наймаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн тэнгэр тахих, бүтээл үүсгэх, эм засал, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарах, хуран чуулах, үс угаах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, голомт барих, буян хишиг дэлгэрэх, хүнийг ханаж төөнөх, сан хөмрөг байгуулах, авлага авц нэхэх, худаг малтах, малын хашаа хороо барих, гүү барих, мал номхруулж уналга эдэлгээнд ашиглах, хумс тайрахад САЙН

Тээрэм босгох, цуглаан хийх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, замд гарах өдөр сонгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах, мал хөнгөлөх, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН