Нүүр хуудасМэдээҮхрийн арьс товруутах өвчлөл бүртгэгдсэн Дорнод аймгаас үхрийн мах нийлүүлэхийг хориглов

Үхрийн арьс товруутах өвчлөл бүртгэгдсэн Дорнод аймгаас үхрийн мах нийлүүлэхийг хориглов

Дорнод аймаг амьд үхэр, үхрийн мах,  түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгажээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг, сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулахгүй байх шийдвэрийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хориглохоор болжээ. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулаад байна. Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН