Нүүр хуудасМэдээӨвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7000 орчим тонн түлш нөөцлөөд байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7000 орчим тонн түлш нөөцлөөд байна

БОАЖ-н сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван Толгой Түлш ХХК-н Баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбайд 7000 орчим тонн түлш бэлэн байна.

БОАЖ-н сайд Б.Бат-Эрдэнэ “Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг 1-т тавих хэрэгтэй. Мөн үйлдвэрийн орчны асуудлыг сайжруулах үүднээс зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг эхлүүлсэн байгааг сайшааж улам сайжруулах хэрэгтэйг санууллаа.

Энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан. Энэ жил өндөрлөг газар дахь борлуулалтын цэгүүдийн тоог нэмж ажиллуулна гэж Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ.

4 хүн ба гадаа нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН