Нүүр хуудасНийтлэлӨглөөний 09:30 минутын байдлаар Толгойт, МҮОНРТ, 1-р хороолол, Дамбадаржаа, Яармаг орчим агаарын...

Өглөөний 09:30 минутын байдлаар Толгойт, МҮОНРТ, 1-р хороолол, Дамбадаржаа, Яармаг орчим агаарын бохирдол ихтэй байна

Агаар.мн сайтад өдөр бүр цаг тухайд нь агаарын чанар ямар байгаа талаар мэдээлэл авах боломжтой юм. Энэ сайтад агаарын чанарт нөлөөлөх хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл гэх мэт найман үзүүлэлтээр нийслэл хотыг 21 хэсэгт хуваан агаарын чанарыг хэмждэг.

Өнөөдрийн байдлаар Толгойт, МҮОНРТ, 1-р хороолол, Дамбадаржаа, Яармаг бохирдолтой байгаа бол түүний араас Нисэх, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Ургах наран, Хайлааст, Шархад, Налайх бага бохирдолтой буюу улбар шар ангилалд орж удаалж байна

Хоёр хоног салхины ачаар Улаанбаатарчууд бид цэлмэг тэнгэрийн харж, утаанаас бага ч гэсэн холдож хүйтэн өдрүүдийг өнгөрүүлсэн билээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН