Нүүр хуудасМэдээӨнгөрсөн долоо хоногт гал түймрийн 42 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 42 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7,1 хувиар буурсан дүнтэй байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН