Нүүр хуудасВидеоӨнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно

Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой байдлын газраас  ахуйн болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад хашаандаа өнжмөл шар өвс шатааж, ахуйн галын аюулгүй байдлыг зөрчсөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. 

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН