Нүүр хуудасМэдээӨнөөдрийн байдлаар 80 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

Өглөөний 05:00 цаг Сайжруулсан шахмал түлшний Зүүн үйлдвэр…

Нийслэлийн гэр хорооллын иргэдийг дулаахан тавтай өвөлжүүлэхээр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чармайн ажиллаж буй тээврийн 31 аж ахуй нэгжийн 310 тээврийн хэрэгслийн жолооч, ачигч буулгагч, сайжруулсан шахмал түлш борлуулах 650 борлуулалтын цэгийн борлуулагч, “ТаванТолгой Түлш” ХХК-ийн нийт ажилтан, албан хаагч нартаа баярлалаа.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд баруун болон зүүн бүсийн үйлдвэрээс өдөрт 2-3 удаагийн давтамжтайгаар 620 гаруй жолооч, ачигч нарын хамтаар 650 борлуулалтын цэгт 2300-2600 тонн түлшийг өдөр бүр тасралтгүй гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулан ханган нийлүүлж байна. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн 3 маршрутаар тээвэрлэж байна.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 10 дугаар сар хүртэл Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулан нийт 120,000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80,000 тонн түлшний нөөцтэй байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН