Нүүр хуудасМэдээӨнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг...

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

2023 оны 05-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН