Нүүр хуудасМэдээӨнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, явган...

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурахыг анхааруулж байна

2023 оны 02-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН