Нүүр хуудасМэдээӨнөөдөр Монголын 3 жүдоч Ташкентын татамид хүчээ сорино

Өнөөдөр Монголын 3 жүдоч Ташкентын татамид хүчээ сорино

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эрэгтэйчүүдийн 52 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.  

Монголын шигшээ багаас 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар хүчээ сорих бөгөөд Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр 2 дугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгоуд, Бахрейны Рамазан Коджаков нарын ялсантай нь учраа таарч барилдана. Түүний В хэсэгт Японы жүдоч, Токиогийн олимпын аварга Абэ Хифүми багтжээ.

ОУХМ Г.Хэрлэнгийн хувьд эхний тойрогтоо Францын Валиде Хяар/Khyar Walide/-тай барилдана. Харин Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай учраа таарчээ. Түүний С хэсэгт Косовогийн Дистриа Красники байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН