Нүүр хуудасМэдээӨнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

2026 оны 01-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН