Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0…+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
05 цагт Улаанбаатар: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.





