Нүүр хуудасМэдээӨНӨӨДӨР НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

ӨНӨӨДӨР НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Малч­ид, иргэд, тариаланчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0…+5 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. +11…+13 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН