Нүүр хуудасМэдээӨнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

2023 оны 09-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи  нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН