Нүүр хуудасМэдээӨнөөдөр 49 халдвар бүртгэгдэж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн нас барлаа

Өнөөдөр 49 халдвар бүртгэгдэж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн нас барлаа

Улсын хэмжээнд өчигдөр /2021.02.17/ нийт 40217  сорьцод шинжилгээ хийхэд 49 хүнээс Сovid-19 илэрлээ. Шинээр батлагдсан 49 тохиолдлуудаас 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн бол 39 нь өмнө батлагдсан тохиолдлуудын хавьтал юм. Улаанбаатар хотод Сovid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1654 болсон. Харин бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Харин 25 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д 185 хүн, Цэргийн төв эмнэлэгт 196, Яармагийн 300 ортой эмнэлэгт 297  хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д эмчлэгдэн маш хүнд байсан нэг хүн нас барсан байна. 

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН