Нүүр хуудасМэдээӨргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сард 16 гаруй хувиар өссөн байна

Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сард 16 гаруй хувиар өссөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд голлон нөлөөлсөн бүлгүүд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН