Нүүр хуудасМэдээӨсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн дэлхийн цом болон ДАШТ-д өрсөлдөх эрхийн оноо олгох энэхүү чухал тэмцээнээс манай тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны залуу мастер Н.Тэгш-Очир, 73 кг-ын жинд “Виннэр” дэвжээний тамирчин Б.Далайцэрэн алт, эмэгтэйчүүдийн 63 кг-д “Гүрү дожо” дэвжээний Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, Италийн Женова хотод төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлэв. Н.Тэгш-Очирын хувьд Итали, Франц, Их Британи, Испани, Монгол, Болгарын тамирчдыг ялсан юм. Харин Б.Далайцэрэн Итали, Швед, Хорват, Франц, Швейцар, Хорватын жүдочдыг буулган авчээ. Тэгвэл Х.Маралмаа “А” хэсгийг толгойлохдоо эхний тойрогт гоц мөргөж, улмаар Гүрж, Франц, Босни Герцеговна, Канад, Францын бөхийг ялж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болсон юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д “Хангарьд”-ын Б.Цолмон-Од, эмэгтэйчүүдийн 57 кг-д “Виннэр”-ийн М.Цэндбазар нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулжээ. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарсан бөгөөд багийн дүнгээр гурван алт, хоёр хүрэл, хоёр шагналт байртайгаар хоёрдугаар байрт шалгарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН