Нүүр хуудасМэдээӨ.Отгонбаатар: Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д ирэх онд зохион байгуулна

Ө.Отгонбаатар: Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д ирэх онд зохион байгуулна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй сэтгүүлчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Өнөө өглөө хоёр тал тодорхой асуудлаар санал солилцлоо. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. 

Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн. 

Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. 10 дугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон.

Найман жилийн хамтын ажиллагааны санамж бичгийг нэг шат ахиулж үзэглэхээр боллоо” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН