Нүүр хуудасНийгэм1 дүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл БЗД-т хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

1 дүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл БЗД-т хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороо буюу 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт өнөөдрийн 03:00 цагаас эхлэн энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл гурван хоногийн хугацаанд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тус дүүргийн зарим хороодод тандалт, судалгаа хийх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг гурав хоног тогтоож байгаа бөгөөд ийм чиглэлийг Нийслэлийн онцгой комиссоос өгсөн байна.

Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Харин эмнэлэг, онцгой комисс, цагдаагийн байгууллага зэрэг төрийн албаны машин хөдөлгөөнд оролцоно. Бусад иргэдийн хувьд хязгаарлалтын бүсээс орох, гарах хөдөлгөөн хязгаарлалттай.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 1-20 дугаар, 25 дугаар хороонд коронавирусийн халдварын 72 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах юм байна. Иймд иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг Баянгол дүүргийн шуурхай штабаас уриаллаа.

Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм байна. Хязгаарлалт тогтоосон 5, 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. 

Иргэд зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой юм байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН