Тус жагсаалаар юу болов?
Талбайд жагссан хүмүүс тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, уриа лоозон ашиглаж, өөрсдийн дуу хоолойг илэрхийлсэн. Иргэдийн буюу хүн олны төсөөлснөөс олон нийтийн анхааралд өртөж тэр хэрээрээ хүмүүсийг цуглуулж чадсан. Жагсаал үргэлжлэх тусам эмх замбараагүй байдалд орж эхэлсэн. Хоосон төрийн ордон руу орох гэж оролдож, нийгмийн сүлжээгээр нэгнээ харлуулах, зам талбайг хааж, замын хөдөлгөөнд хүндрэл учруулж эхэлсэн. Өөрсдийн төлөө жагсах гэж очсон иргэдийн хажуугаар жагсаалыг бусниулах иргэд ч цөөнгүй байсан.
Жагсаал хэзээ эхэлсэн бэ?
2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 11:00 цагаас жагсаал эхэлж 20:30 минутад жагсаал өндөрлөсөн. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдэгдлээр жагсаал 11-17 цаг хүртэл зөвшөөрөлтэй. Иргэд олон нийтийн хувьд хангалттай олон хүн талбайг дүүргэж чадсан гэж үзсэн. Энэ өдөр талбайг дүүргэж, Төрийн ордныг удаа дараа тойрч, төв авто замыг хаах хүртэл олон иргэн очсон. 20 цаг 30 минутад төв талбайд жагсаж байсан иргэд Их тэнгэрийн ам руу жагсахаар явснаар энэ өдрийн жагсаал дууссан билээ.

Жагсаалыг хэн зохион байгуулав?
Жагсаалыг Эрх чөлөөний эвсэл нам зохион байгуулсан. 2024 оны 12 сарын 14нд өөрсдийн пэйж хуудсан дээр нэгдүгээр сарын 11ний өдөр “Засгийн газар огцор” гэсэн нэртэй жагсаал болно гэж мэдэгджээ. Тэгвэл “Эрх чөлөөний эвсэл”-ийн одоогийн дарга Б.Цацрал гэх эмэгтэй бий. Иргэд олон нийт “No war” хөдөлгөөний гишүүн гэдгээр нь

“Эрх чөлөөний эвсэл” хэзээ байгуулагдсан нам бэ?
Хамгийн анх 2017 оны 06 сарын 30-ны өдөр УДШ-д тус нам бүртгүүлж байжээ. Энэ үед даргаар нь 2017.10.11-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Хантайшир овогтой Пүрэвсүрэнгийн Очирпүрэв сонгогдсоныг” улсын бүртгэлд бүртгэсэн. Үүний дараа 2018.05.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 12 дугаар тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Байчууд овогтой Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс сонгогдсоныг” улсын бүртгэлд бүртгэсэн. Харин 2021.01.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Зон Олны намын Бага хурлын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар намын даргаар Эрдэнийн Одбаярыг сонгогдсон болохыг” улсын бүртгэлд бүртгэсэн. Эрдэнийн Одбаяр нь бидний сайн мэдэх АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү билээ. Тэгэхээр энэ нам нь 2021 оноос хойш АН-ын санаагаар хөдөлдөг нам уу гэж харахаар. Мэдээж нам болсон намын үйл ажиллагаагаа явуулахын тулд эцгээсээ ч санхүүжилт авдаг байж болно. АН нь дотроо хагаралдаантай байдаг. С.Эрдэнэ ч намын даргаасаа буухгүй гэж үзэж явсан үе бий. Гэхдээ Э.Одбаяр нь хэвлэлүүдэд ааваасаа ямарваа нэгэн санхүүжилт авдаггүй, бидний улс төрийн зорилго, бодлого өөр гэж ярьдаг. Үүний дараа Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024.02.23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Цацрал гэх эмэгтэйг даргаар бүртгэсэн. 2024 оны 04 сарын 25 ны өдрийн УДШ-ийн 14-р тогтоолоор З”он олны нам” нэрээ өөрчилж “Эрх чөлөөний эвсэл” болсон байдаг.

Жагсаалын үргэлжлэх хугацаа нь 2025-01-11ээс 2025-01-22ны өдөр хүртэл 11-17 цагийн хооронд гэж одоогоор мэдэгдээд буй. Тэгвэл тус жагсаалд намын зүгээс тавьж буй шаардлага нь ЗӨВШИЛЦӨЛД ОРОХГҮЙ, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн мэдэгдэл гаргаад байгаа.
Жагсаалд ямар хүмүүс очиж нүд хужирласан бэ?
Сошиал хөгжсөн энэ үед гар утастай хүн бүр лайв хийдэг болсон. Энэ үед олонд дуу хоолойгоо хүргэж, үргэлж олны анхаарлын төвд байдаг хүмүүс оролцсон. Үүнд Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Д.Монголхүү зэрэг хүмүүс жагсаалд оролцож буйгаа шууд дамжуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэгдлээ хуваалцсан.

Хэвлэл мэдээллүүд хаана байна? бүгд худалдагдсан уу?
Өдөр 11 цагийн үед жагсаал эхэлж байх үед Зөгий.мн сайт иргэдээс яриа авч шууд дамжуулалт явуулсан. Жагсаалын оргил үеүдээр тус сайт түргэн шуурхай жагсаалыг дамжуулж, жагсаал дуусах хүртэл ажилласан юм. Үүний араас бусад сайт, тв үүд ар араасаа цуварч мэдээлэл түгээсэн. Иргэдийн бодлоор ямар ч хэвлэл мэдээлэл очоогүй гэж тунхаглаад буй ч очсон хэвлэлийнхэн өөрсдийнхөө хэмжээнд хангалттай мэдээллийг түгээж чадсан болов уу?

Эрх чөлөөний намын хувьд “Засгийн газар огцор” гэсэн уриатай бол ард иргэд болон залуучуудын хувьд тэдний дуу хоолойг сонсох, Монгол улсад амьдрахад ямар хүндрэл байгаа, ямар арга хэмжээ авч, хамгийн их тулгамдаад буй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хамгийн наад захын асуудлыг шийдэхэд л нөлөөлөөсэй гэсэн үзлээр жагсаалд оролцож байна. Хэдий жагсаал Засгийн газар огцор гэж буй ч бид нэг албан тушаалтан суудлаасаа буугаад хаашаа очдогийг мэддэг болсон шүү дээ. Өнөөдөр буюу гуравдах өдрөө төв талбайд жагсаал үргэлжилж байна
Э.Номин-Эрдэнэ