Монгол улсын хэмжээнд нийт татвар төлөгч 817 мянган иргэн байна. Үүнээс суутган татвар төлөгчдийн 0.1 хувь буюу 1360 хүн ХХОАТ-д хамрагдахаар байгаа юм. 10 саяас дээш орлоготой эдгээр 1360 иргэнээс авсан татварын мөнгө 10 гаруй тэрбум төгрөг байна гэж тооцоолж байгаа бөгөөд энэхүү мөнгө нь шууд сум, дүүрэгт очих юм байна. Энэхүү татварын бодлого нь алсаас татварын орлогын суурийг тэлж, өнөөдөр биш ирээдүйд олох орлогын тогтолцооны СИСТЕМ юм гэж салбарынхан үзэж байна.
10 саяас дээш орлоготой, нийт татвар төлөгчийн 0.1 хувь буюу 1360 иргэн ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөд хамрагдана
