Нүүр хуудасМэдээ10 мянга гаруй өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

10 мянга гаруй өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглон сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэдгийг нийслэлийн агаарын бохирдлын газрын мэргэжилтнүүд хэлж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд амьдарч байгаа дүүргүүдийн орлого багатай буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой /өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 240 онооноос доош/ зорилтот өрхийн судалгааг гарган шахмал түлшээр хангахаар болжээ.

Урьдчилсан байдлаар зургаан дүүргийн 10 мянга гаруй айл өрхийг сайжруулсан түлшээр хангах шаардлагатай бөгөөд энэ ажилд нэмэлт борлуулагч, цэгүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзжээ. Харин дээрх өрхүүд сайжруулсан түлшээ ойролцоох борлуулалтын цэгээс 7 хоногт 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой юм байна.

Зорилтот бүлгийн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 17-нд гарч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллахыг нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН