Нүүр хуудасНийтлэл102 настай эмээгийн зөв хооллолтын гайхамшигт нууц

102 настай эмээгийн зөв хооллолтын гайхамшигт нууц

Дангаа овогтой Долгор 1916 онд Ховд аймгийн Дарви суманд мэндэлжээ. Өдгөө 102 настай тэрээр эрүүл чийрэг ухаан төгс нэгэн. Тэрээр өөрийн энэ байдлаа зөв зохистой хооллолтой холбон тайлбарлаж байна.

Зураг: Хүүхдүүдийн хамт 

Хоёр зууныг үзсэн тэрбээр өглөө босч цэвэр усыг хэдэн аягаар ууж хэвшижээ. Тэрээр тос ихтэй хоолноос татгалздаг ба ааруул цайнд дэвтээн ууж, арвайн гурил түлхүү хэрэглэдэг байна. Долгор гуайн хувьд хамгийн гол нь хөдөлгөөн гэнэ.

Түүний хооллох нууцууд:

  1. Аль болох өөх тос ихтэй хоолоос татгалзах
  2. Ааруул ээзгий цайнд дэвтээж уух нь таны  ясны мөнхийн найз
  3. Арвайн гурил багсарч идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
  4. Ямарч хоолыг бага багаар идэх
  5. Талх, нарийн боовоо гэртээ хийж идэх

Арвайн гурил амттай хийх Долгор эмээгийн жор

  1. Ховдын арвайн гурилиас 300 гр, бор элсэн чихэр 1 ц/х, шар тос юмуу масло 20 гр хийж сүүгээр зуурч багсарч бэлэн болгоно
  2. Хайруулын тавагны талх: 500 гр гурил, хагас уут хөөлгөгч, 200 гр бүлээн ус, чимх давс

Бүлээн усанд чимх давс, хөөлгөгчөө хийж хутгаад зуурмаг бэлэн болно. Хайруулын тавгаа тосолж халаагаад зуурмагаа хийж 30, 30 минутын дараа эргүүлэн талхаа бэлэн болгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН