Нүүр хуудасМэдээ106.4 тэрбум төгрөгийг 1.3 мянган өрхөд ипотекийн зээлээр олгожээ

106.4 тэрбум төгрөгийг 1.3 мянган өрхөд ипотекийн зээлээр олгожээ

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа эсэхэд иргэд эргэлзэж ихээхэн анхаарч байгаа ажиглагдах болсон. Харин Төв банкны зүгээс зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байгаа гэж мэдээллээ. 2022 он гарснаас хойш энэ сарын 25-ны өдрийн байдлаар төв банк болон арилжааны банкны эх үүсвэрээр 106.4 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилт олгосон гэнэ. Энэ нь нийт 1.3 мянган өрхөд олгосон зээлийн санхүүжилтийн хэмжээ юм байна. Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгасан учир ипотекийн зээлийн төлөлтийг мөн хойшлуулаад байгаа юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 15-аас хойш зээл авах иргэдэд энэ нөхцөл нь хамаарахгүй гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН